Х.Ганхуяг: Миний бизнес хийдэг байсан нь УИХ-ын гишүүнээс түтгэлзэх үндэслэл болохгүй
4 сарын 12, 2022

 УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн найз УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргаад байгаа. Тэгвэл Х.Ганхуяг гишүүн дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өгсөн. Өнөөдөр очиж тайлбар мэдүүлгээ өгнө. Би хууль зөрчсөн зүйл юу ч хийгээгүй. Би бизнес хийдэг байсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм бол өөр юун дээр үндэслэж түдгэлзэх вэ гэдэг нь сонин. Хууль хяналтын байгууллагад миний бие хүндэтгэлтэй хандаж байгаа” гэжээ.  

эх сурвалж Itoim.mn