ЗУРХАЙ: Үс засуулбал эмгэг ирнэ
4 сарын 13, 2022

Найман улаан мэнгэтэй улаан бич өдөр

Аргын тооллын: 2022. дөрөвдүгээр сарын 13, Лхагва гараг

Наран ургах шингэх: 06.07-19.38

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.