Х.Баттулга: Бүртгэх эсэх нь Дээд шүүхийн асуудал. Гэхдээ бүртгэх ёстой
4 сарын 13, 2022

  АН-ын даргын сонгуульд ялалт байгуулж батламжаа гардаж авсан Х.Баттулга Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүргүүллээ. Энэ үеэр сэтгүүлчдэд хандан дараах мэдээллийг хийв. Х.Баттулга "Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу АН сунгаагаа зарлаад намын даргаа сонгосон. Тиймээс өнөөдөр өдрийн сайныг харж байгаад УДШ-д бүртгүүлэхээр өгч байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Гэхдээ бүртгэх ёстой. Тэд бүртгэл хийдэг л байгууллага. Эв нэгдлээ хэрхэн яаж хамгаалж ажиллах талаараа шийдвэр гаргана. Уулзалтууд хийгээд явж байна" гэсэн мэдээллийг өглөө.