Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна
4 сарын 14, 2022

  УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БУСАД НУТГААР:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хөдөө орон нутгаар зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байхыг анхааруулж байна.