ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томиллоо
4 сарын 15, 2022

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон ч тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн байна.

Тэрээр 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн,2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байв.