Том хүүгээ хөнөөгөөд үлдсэн гурван хүүхдээ алах гэж байсан эцэг эхийг саатуулжээ
4 сарын 15, 2022
Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 33 настай гэр бүлийн хосууд маргалдаж 13 настай том хүүгийнхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарчээ. Уг хэрэг өнөөдөр өглөө 08:00 цагт гарсан бөгөөд хосууд том хүүгээ хөнөөсний дараа 12, 9, 1 настай гурван хүүхдээ хөнөөхийг завдсан байна. Хүүхдүүдийнхээ амийг хөнөөсний дараа хосууд өөрсдийнхөө амийг егүүтгэх гэж байсан аж. Хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлж гурван хүүхдийг хамгаалалтад авч, эцэг эхийг нь баривчилжээ. Одоогоор цагдаагийн албан хаагчид мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа аж