МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна
4 сарын 18, 2022

   УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу хуралдаж байна.  МАН-ын бүлгийн хурал 10:00 цагт эхэлжээ. Өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хурлаар гишүүдийн олонх төсөвт тодотгол хийхийг дэмжсэн байдаг. Харин өнөөдрийн бүлгийн хурлаар мөн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл танилцуулсан байна. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлж, төсөвт тодотгол хийж, НДШ-ийн 50 хувийг ажилтанд буцаан олгох, цагдаа цэргийн алба хаагчдаас бусад төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх, Төсвийн хэмнэлтийн тухай хууль оруулж ирэх болсныг мэдээлсэн билээ.