Амиа хорлосон иргэн 14 настай охиныг хүчирхийлсэн эрэгтэй мөн болох нь тогтоогджээ
4 сарын 18, 2022

Насанд хүрээгүй буюу 14 настай охиныг хүчирхийлж жирэмсэн болгосон гэх эрэгтэй өчигдөр /2022.04.17/ амиа хорлосон байдалтай олдсон тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд "Хохирогч Хэнтий аймагт амьдардаг бөгөөд аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Гэвч хохирогч тухайн хаяг байршил дээрээ байгаагүй Төв аймагт хөрөө рамын ажил хийж байсан. Эрэн сурвалжлах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулсан ч харамсалтай нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт амиа алдсан. Нас барсан тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас очиж ажиллахад хүчирхийллийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн мөн болох нь тогтоогдсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн. Хэрэг явдлыг ярихад эрт байна. Ажиллагаа явагдаж дуустал дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Та бүхний таамаг мэдээлэлд дүгнэлт хийхэд эрт байна" хэмээв.