Өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал маш хүнд байгаа гэв
4 сарын 18, 2022

Өчигдөр төв талбайд 24 настай эрэгтэй амиа егүүтгэхийг завдаж, өөрийгөө шатаасан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Өчигдөр буюу ням гарагийн 19:35 цагийн орчимд Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэх дуудлага ирсэн. Тус хохирогч 24 настай, эрэгтэй О гэгч байсан бөгөөд одоогоор ГССҮТ-д Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Тухайн иргэний талаар тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллага авсан. Ямар шалтгаанаас болж тийм үйлдэл хийснийг таамаг дэвшүүлэн ярьж болохгүй. Мөн жагсагч биш болох нь тодорхой болсон" гэв.