М.Энх-Амгалангийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж байна гэв
4 сарын 19, 2022

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Улсын ерөнхий прокуророр асан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж байна. М.Энх-Амгалан АТГ-т байцаалт өгч байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа буюу 2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн  бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж буй хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.