Б.Пүрэвдорж: НӨАТ-ын буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийг хэлэлцэхийг шаардаж байна
4 сарын 22, 2022

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Жагсаалын үеэр залуус НӨАТ-ыг багасгах шаардлага тавьж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед 10 хувийн татвар компаниудын ашиг орлого, эргэлтийн хөрөнгийг авч явж байна. Тиймээс  хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ыг 5 хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 80 000 нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ыг 5 хувь болговол орлого буурна гэж байна. НӨАТ 5 хувь болвол үлдсэн 50 000 ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Нэг ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ гэдэг нь нөгөө ААН-ийг НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр өөр аргагүй  нөхцөл байдалд оруулдаг. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэж, орлого багасахгүй. НӨАТ барааны үнэнд асар их нөлөөлж байна. Тиймээс НӨАТ-ын хуулийг яаралтай хэлэлцэхийг та бүхнээс шаардаж байна” гэв.