Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
4 сарын 25, 2022

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж, өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй гэнэ. Хэрэв шалгуулагч бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол дурдсан хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих юм байна.

Шалгуулагчид:

  • Математик
  • Монгол хэл
  • Нийгэм судлал
  • Англи хэл
  • Физик
  • Хими
  • Биологи
  • Газарзүй
  • Орос хэл
  • Түүх гэсэн 10 хичээлээс хоёроос дээш хичээл сонгох боломжтой аж.