Говь-Алтай аймагт шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ
4 сарын 25, 2022

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвд хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан байна. Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 3 айлын 5 ханатай гэр, 1 айлын 4 ханатай гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, 1 дэлгүүрийн дээвэр хууларчээ. Мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон хугарсан байна.  Нийт 2 сургууль, 7 байшин, 2 гараашийн дээвэр хууларч, 4 айлын гэр нурж, 3 шон унасан байна.