Хувьдаа 4 автомашинтай Б.Баярсайхан гишүүн нэг айл нэг л машинтай байх санал гаргав
4 сарын 26, 2022

Эх сурвалж Tentsver.mn

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан LRT төслийг дэмжихгүй гэдгээ өчигдөр хэлэв. Түүнчлэн нэг айл дундаа нэг машин унаснаар түгжрэлийг бууруулна хэмээн хэлсэн нь иргэдийн бухимдлыг нэлээд хүргэв.

Тэгвэл гишүүн хатагтайн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал тэрбээр 320 сая төгрөгийн үнэ бүхий 4 автомашинтай байна. Мөн 4.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцта гэж мэдүүлсэн байдаг.

Тэгэхээр өөрөө 4 автомашинтай гишүүн маань айл бүрийг нэг л автомашинтай байх санал гаргажээ. Үүгээр зогсохгүй автомашины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр нэг автомашин долоо хоногт гурван л удаа замын хөдөлгөөнд орох болно гэж ярив. Б.Баярсайхан гишүүн өөрөө 4 машинтай хэр нь ард түмнээ нэг машинтай байх санал гаргаж, дээр нь дугаарын хязгаарлалтаар долоо хоногт гурван удаа л хөдөлгөөнд оролцдог байх хэрэгтэй хэмээн их л итгэл төгс ярьсан.

Түүний ярьсан санал хэрэгжих дээрээ хүрвэл ард түмэн ч яахав нэг автомашин дундаа унадагаараа унаж сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөж, ажилдаа арай хийж амжиж ирдэг үзэгдэл нэг их өөрчлөгдөхгүй байх. Харин Б.Баярсайхан гишүүн 4 автомашинаа сэлгэж унахгүй үнэнчээр өөрийнхөө саналыг дэмжиж чадах болов уу...?!

 ТАНИЛЦ: 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг


ТАНИЛЦ: 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Б.Баярсайхан: 4,500,000 мян.₮
  • Орлого: 107018.87
  • Гэр бүлийн орлого: 12355.83
  • Орон сууц барилга байгууламж: 4500000
  • Тээврийн хэрэгсэл: 342000
  • Мал аж ахуй: 92000
  • Газар: 61826.3
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 0.00
  • Хадгаламж Монгол: 247.3
  • Хадгаламж Гадаад: 0
  • Авлага: 110000
  • Зээл: 0


                                                                                         Д.СҮРЭН