ЭЕШ-д нийт 36 253 шалгуулагч бүртгүүлжээ
4 сарын 27, 2022

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.