"Төрийн банк"-ийг ХК-ний хэлбэрт шилжүүлэхийг дэмжлээ
5 сарын 2, 2022

УИХ-ын 2022 оны 4-р сарын 29-ний өдрийн чуулганаар Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэлийг батлан, хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, үр дүнг УИХ-д тайлагнахыг даалгасан юм. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй. Үүний дагуу системийн ТОП5 банк нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгаа гэнэ.