Улаанбаатарт өдөртөө 22-24 хэмийн дулаан байна
5 сарын 3, 2022

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна.