БНСУ-ын иргэдийг Монголд визгүй зорчуулах шийдвэр гаргалаа
5 сарын 4, 2022

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөө өглөө 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар

  • Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
    Аялал жуулчлалыг сэргээх зорилгоор БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.