Ковидын 78 тохиолдол бүртгэгджээ
5 сарын 5, 2022

Сүүлийн 24 цагийн хугацаанд КОВИД-19 халдвараар 78 хүн өвчилсөн нь батлагджээ. Эдгээр шинэ тохиолдлуудын 60 нь Улаанбаатарт, 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд буюу нийслэл болон зургаан аймагт 280 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 хүн буюу 7.8% нь нэн хүнд гэсэн оноштой байгаа аж.