С.Одонтуяа: Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна
5 сарын 6, 2022

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-д сонгуулийн холимог системийг бий болгох боломж байгаа. ҮХЦ, хэсэг улстөрчидтэй хуйвалдаж, V дүгнэлтийг УИХ-д оруулж ирэн, 2016 оны тавдугаар сард баталсан. Тухайн үед би сонгуулийн дэвшилтэт системийг устгаж байгааг хэлж, эсэргүүцэж байсан. Энэ алдаагаа засах боломж УИХ-д байна. УИХ хуралдаад, ҮХЦ-ийн дүгнэлтийг баталсан тогтоолоо хүчингүй болгоход бүх асуудал шийдэгдэнэ. Ингэснээр 2012 оны сонгуулийн хуулиар холимог систем хэвээр үлдэнэ. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад Засгийн газрын саналыг авсан байх ёстой. Харин Засгийн газар саналаа өгөхгүй удаашруулаад байгаа учраас С.Одонтуяа гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна” гэв.