Улсын хэмжээнд төллөлт 72.4 хувьтай байна
5 сарын 6, 2022

Өнөөдрийн байдлаар энэ хавар төллөх 27.9 сая эх малын 20.2 сая буюу 72.4 хувь нь төллөжээ. Мал төллөлт баруун бүсэд 80.9, хангайн бүсэд 76.1, төвийн бүсэд 67.0, зүүн бүсэд 69.5 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.