Өнгөрсөн сард 347 иргэн гэрлэлтээ цуцлуулжээ
5 сарын 6, 2022

Улсын бүртгэлийн ерөнхий газраас дөрөвдүгээр сарын тоон мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1354 иргэн гэрлэлт цуцалсны бүртгэл хийлгэжээ. Үүний 347 нь өнгөрөгч дөрөвдүгээр сард цуцлуулсан иргэд байна. Өнгөрсөн оны мөн үед 993 иргэн гэрлэлтээ цуцлуулж байжээ. Үүнээс харахад гэрлэлтээ цуцлуулсан иргэдийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.