Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-нд болно
5 сарын 9, 2022

Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-нд төв талбайд болох гэж байна. Үндэсний номын баяраар зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулахаас гадна техник технологийн шинэ боломж, нээлтүүдийг олон нийтэд танилцуулдаг юм. Уг арга хэмжээг дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна.