Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
5 сарын 9, 2022

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын 4 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57,3 га талбайн түймрийг бүрэн унтраасан байна.

Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, 8 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.