Б.Заяабал: НӨАТ-ын сугалааг хүртээмжтэй зохион байгуулах талаар судлаад танилцуулна
5 сарын 9, 2022

Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал “Манай улс бага татварын хувь хэмжээтэй орны тоонд ордог. Одоогийн хуулиар иргэдэд 2 хувийг буцаан олгож байна.  Сангийн сайдаас НӨАТ-ын сугалааг урт биш түр  хугацаанд болих үүргийг өгсөн тул зогсоосон байгаа. Харин эргээд олон нийтэд яавал илүү хүртээмжтэй зохион байгуулах талаар судлаад эргэж танилцуулах юм. Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулж, сугалааны дараагийн хувилбарыг явуулна гэж төлөвлөөд байна” хэмээлээ.