НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана
6 сарын 11, 2018

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол зургадугаар сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд тавдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа зургадугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 17,549, 200 мянган төгрөгийн азтан 1,769, нэг сая төгрөгийн азтан 174, 5 сая төгрөгийн азтан 16, 10 сая төгрөгийн 1, 50 сая төгрөгийн супер азтан тус тус тодорсон билээ.