Л.ЭНХ-АМГАЛАН: Нэгдүгээр сургуульд хүүхэд оруулахын тулд сая төгрөгөөр бүртгэл хийлгэж байна
8 сарын 24, 2022

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын салбар дахь авлига хээл хахуультай тэмцэх ажлуудыг эрчимтэй хийж буй. Саяхан хувийн хэвшлийн 13 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг хаасан билээ. Тэгвэл  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг хөндлөө. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн хажуугийн орон сууцны ордер дээр нэг хүүхдийн нэр шилжүүлэхэд тухайн айл нэг сая төгрөг авдаг юм байна. Ингээд ордер дээрээ тэр хүүхдийнхээ нэрийг бичүүлээд нэгдүгээр сургууль нь бүртгүүлчихдэг. Тэгээд нэгдүгээр ангидаа орсноос нь сарын дараа  ордероосоо тэр хүүхдээ хасуулдаг. Бүртгэлийн газартай нийлээд сүлжээ үүсчихсэн байна. Хүмүүсийг буруутгах албагүй хүүхдээ сайн сургуульд өгөхийг бүгд хүсэж байгаа нь мэдээж” гэв.