Өнгөрсөн жил оргил ачааллын үед 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцсон бол энэ жил 443 мянга давсан
8 сарын 25, 2022

   Замын хөдөлгөөний удирдлагын НӨҮГ-ын захирал С.Адьяасүрэн Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм” гэв.