Согтуугаар жолоо барьсан 150 зөрчил бүртгэгджээ
9 сарын 5, 2022

   Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны  есдүгээр сарын 4-ний өдөр нийт 1675 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1339, гэмт хэргийн шинжтэй 80 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

     Мөн автомашин согтуугаар жолоодсон 94, хүний биед халдсан 45, эрүүлжүүлэх байранд хоносон 145 тохиолдол гарчээ.