Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр Москва хотод 23 цагт нээлтээ хийнэ
6 сарын 14, 2018

Өнөөдөр Дэлхийн олон зуун сая хүмүүсийн хүсэн хүлээсэн спортын төрлүүдээс хамгийн олон үзэгчтэй, хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" ОХУ-д эхэлнэ.Энэ жилийн ДАШТ-д 32 улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд тэд ОХУ-д ирээд байна.

ОХУ анх удаагаа эх нутагтаа энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.Тус улс ДАШТ-д 440 тэрбум рубль буюу 13 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд зохион байгуулалтын хувьд дээд зэргийн хэмжээнд байлгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа Москва хотод 23:00 цагт эхлэх ба нээлтийн тоглолт ОХУ, Саудын Арабын хооронд болно.  Зохион байгуулагч ОХУ “А” хэсгийг тэргүүлж байгаа ба өнөөдрийн тоглолт тэдний хамгийн том боломж байх ёстой. Дэлхийн чансааны 70-р байранд бичигддэг ОХУ-ын хувьд Уругвай, Саудын Араб, Египет улсуудын хамтаар нэг хэсэгт багтсан байна. Ийнхүү нэг сарын турш "Алтан дагина"-ын төлөөх ширүүхэн тэмцэл хөшгөө нээхэд бэлэн болжээ