Засгийн газраас “Эрэл” ХХК-ийн өмчийг нь хураах шийдвэр гаргав
10 сарын 6, 2022

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкнаас төрийн өмчийн компаниудын авсан зээлийг төлж барагдуулах тухай Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг танилцуулсан юм.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтдээ 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдөж. Эрдэнэс тавантолгой компани нийт 160 тэрбум төгрөгийн зээл төлөх ёстойгоос 117,3 төгрөгийг төлсөн байна. Үлдсэн 43 төгрөгийг ирэх онд төлөхөөр тохиролцжээ. Үүнээс гадна МИАТ компани зээлийн үлдэгдэл 10 тэрбум төгрөгөө төлөөд байна. 800 тэрбумын зээлтэй ТОСК, НОСК нийлээд нэг тэрбум төгрөгийг төлсөнөөр зээлээ бүрэн төлж дуусгажээ. Жилийн сүүлээр Хөгжлийн банкны зээлийн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэх зорилго тавин ажиллаж байгаагаа дурьдсан юм. Мөн Хөтөл цементийн үйлдвэр болон “Эрэл” ХХК, “Шинэ Яармаг” хорооллын чанаргүй зээлийг төлүүлэхэд АТГ дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Эрэл ХХК-д албадлагын арга хэмжээ авч, өмчийг нь хураахаар болсон байна.