Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг саатуулжээ
10 сарын 6, 2022

АТГ-аас өнгөрсөн шөнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг  48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Учир нь түүнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгаж байгаа аж. Түүнээс гадна дөрвөн алан тушаалтанг саатуулсан байна.  Тэгвэл түүний дүү  ШИНЭН-ийн дарга Ж.Батзандан өчигдөр олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрсан нь ахыг нь авлигын хэргээр баривчлах болсонтой холбоотой байж магадгүй аж.