Хахууль авсан гэх "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг сайдын эхнэрийн найз байж магадгүй гэв
10 сарын 13, 2022

  “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг жирэмсэн ээжүүдээс мөнгө авдаг талаар мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл түүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Баянжаргал "Өнгөрсөн оноос хойш  "Өргөө" амаржих газраас 138 хүн ажлаас халагдсан. “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг 15 хүнийг халахад асуудалгүй гээд ярьж байна. Нэг ч хүнийг халах ёсгүй. “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг Эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо гаргасан. Мөн Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийгдээд тус эмнэлгийн үйлдвэрчний хороонд албан бичгээр хариу нь ирсэн. Энэ дүгнэлтээр "Өргөө" амаржих газрын хүний нөөцийн удирдлага алдагдсан, эмнэлгийн удирдах болон бусад ажилтны сонгон шалгаруулалтын журам хангалтгүй, байгууллагын удирдлага тогтворгүй, бүрдэл зохион байгуулалт дутуу байна. Зарим ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй, албан тушаалын тодорхойлолтыг хүнд нь зориулсан өөрчилсөн. Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан хүнийг "Өргөө" амаржих газрын Дотоод аудитын газрын даргаар томилсон. Энэ хүн нь дотоод аудит хийх нэрээр дарамт хүчирхийллийг эмнэлгийн байгууллага дээр бий болгосон. Албан бус мэдээллээр Ж.Энхцэцэг нь сайдын эхнэртэй холбоотой учраас ёсзүйн хэд хэдэн алдаа гаргасан ч сольж чадахгүй байгаа гэсэнлон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг" гэв.