Ж.Гаамаа: Америкт ирээд нээлттэй, өөртөө итгэлтэй болж өөрчлөгдсөн
4 сарын 15, 2018

Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан АНУ-ын "Colorado Springs Early College"-д суралцаж буй Ж.Гаамаатай интернэтээр холбогдон, ярилцлаа.

Ж.Гаамаагийн хамрагдаж буй хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай бөгөөд АНУ-д J-1 төрлийн визтэй оршин сууж, Америк айлд амьдран, ахлах сургуульд суралцаx соёлын солилцооны хөтөлбөр юм. Мөн зургаан сарын хугацаатай сурагч солилцооны хөтөлбөр ч бас байдаг.


- Сайн байна уу. Өөрийгөө танилцуулна уу?

- Сайн. Сайн байна уу? Намайг Жамсран овогтой Гаамаа гэдэг. 15 настай. "Colorado Springs Early" ахлах сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Colorado мужийн Colorado Springs хотод америк аав, ээж, хоёр дүүтэйгээ амьдарч байна.

- Сурагч солилцооны хөтөлбөрт хэзээнээс хамрагдсан бэ. Хамрагдаж буй хөтөлбөрийнхөө тухай манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Сурагч солилцооны хөтөлбөрт  Monarch боловсролын төвөөр дамжуулан хамрагдаж, 2017 оны наймдугаар сард АНУ-д ирсэн.

Миний хамрагдаж буй хөтөлбөр АНУ-д хагас болон нэг бүтэн хичээлийн жилийн хугацаанд J-1 визтэйгээр Америк айлд амьдран, ахлах сургуульд суралцаx соёлын солилцооны хөтөлбөр. Би бүтэн жил буюу 10 сарын xугацаатай Америкт ирсэн ба энэ тавдугаар сард  Монгол руугаа буцна.