​​​​​​​Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн жолооч нар яаралтай тусламж үзүүлэх чадварт суралцлаа
11 сарын 2, 2022

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс жолооч нартаа зориулан анхан шатны суурь тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус эмнэлэг нь 2022 онд ойрын болон алсын зайн 60 орчим дуудлагад гэмтлийн яаралтай түргэн тусламж, мэс заслын үйлчилгээ үзүүлээд байна.

Жолооч нар энэхүү сургалтад хамрагдсанаар эмч, сувилагч нартай хамтран олныг хамарсан гамшиг, осол гэмтлийн үед яаралтай тусламж үзүүлэх чадварт суралцсан юм.