Нийтийн тээврийн мэдээллүүдийг нэгтгэсэн ePASS систем
11 сарын 4, 2022

Нийтийн тээврийг цахимжуулах ePASS төслийн хүрээнд хотын нийтийн тээвэр, сурагчийн автобусны үйлчилгээнд автоматжуулалт, мэдээллийн технологийн шийдэл бүхий цогц системийг нэвтрүүлнэ.

Энэхүү системийг нэвтрүүлснээр нийтийн тээврээр зорчих картыг банкны картаар цэнэглэдэг болох бөгөөд үлдэгдэл шалгах, хянахад хялбар болно.

Мөн автобусны буудал бүрд зарлан мэдээлэх электрон самбар байршуулснаар автобусны чиглэл харах, нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж буй, хэзээ ирэхийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэнэ.

Дээр дурдсан бүх мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар дуу хоолойгоор харааны бэрхшээлтэй хүмүүст ч хүргэх юм.

Энэхүү шийдлийн бас нэгэн давуу тал нь хүүхэд сургуулийн автобусанд суусан, буусан зэрэг мэдээллийг бодит цагийн горимоор зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нар гар утсаараа хүлээн авах боломж аж.