Даац хэтрүүлсэн ачааны машины жолооч нарыг 32 сая төгрөгөөр торгосон байна
11 сарын 14, 2022

   Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө. Стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг аж. Тэгвэл энэ оны 6-10 дугаар сарын хооронд нийт 14018  тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд даац хэтрүүлсэн 228 зөрчил илэрч  34,200,000 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг газар дээр нь арилгасан байна. Иймд зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж, авто замаа хайрлахыг аж ахуй нэгж, жолооч нарт уриаллаа.