Ачааны автомашин замын хажуу руу унаж хоёр хүн нас баржээ
11 сарын 17, 2022

 Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин замын хажуу руу унаж хоёр хүн нас баржээ.

Тодруулбал Ховд аймгийн Манхан сумын “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Арваннэгдүгээр 14-ний өдрийн 19:23 цагийн үед дуудлагыг хүлээн авч Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ. Алба хаагчид 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.