Туул гол болон Богдхан уулын хамгаалалтын бүс дэх зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгалаа
12 сарын 23, 2022

Туул голын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, хоёр га талбайг чөлөөлжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайсыг албадан буулгасан байна. 

Энэ ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 14 албан хаагч ажиллаж, хоёр га газрыг чөлөөлсөн талаар Туул голын сав газрын захиргаанаас мэдээлэв.