Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ
2 сарын 9, 2023
“Улаанбаатар хот-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг энэ оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж байгаа аж.
Тэнгэр автовокзалаас өдөр бүр 21:00 цагаас иргэдэд үйлчлэх ба билетийн үнэ том хүн 95000 төгрөг, хүүхэд 47500 төгрөгөөр зорчих аж.
Зорчигч та дараах зүйлсийг анхаарна уу.
1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Тасалбарыг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиална гэв.