Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шинээр өрхийн эрүүл мэндий төв ашиглалтад орлоо
2 сарын 9, 2023

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд ШИНЭ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ашиглалтад орж, иргэддээ үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Шинээр ашиглалтад орсон жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмар болон хороо, дүүргийн холбогдох албаныхан, өрхийн эмч, сувилагчид, иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Хан-Уул дүүрэгт 2022-2023 онд нийт найман өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орно.

Тухайлбал 2022 онд гурван өрхийн эрүүл мэндийн төвийг 14,19, 23 дугаар хороодод тус тус ашиглалтад оруулсан бол 2023 онд 8, 14, 15,16,21 дүгээр хороодод таван өрхийн эрүүл мэндийн төвийг  шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгаа аж.

 Өнөөдөр энэ ажлын эхлэл болж 14 дүгээр хороонд шинэ өрхийн эрүүл мэндийн төв иргэддээ үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

May be an image of 3 people

May be an image of 14 people, child, people standing and balloon

May be an image of 2 people and indoor

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 3 people

May be an image of indoor

May be an image of 3 people, people standing and indoor