Хүү нь аавыгаа хутгалж амь насыг нь хохироожээ
2 сарын 14, 2023

Энэ сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй “Э” гэгчийг цээжин тус газарт нь түүний хүү 40 настай, эрэгтэй “О” гэгч нь хутгалж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.