Хосууд зочид буудалд нэгнийхээ аминд хүрчээ
2 сарын 16, 2023
Хосууд зочид буудалд байхдаа бие биенийхээ аминд хүрчээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлаар үйлчлүүлж байсан 32 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Тухайн өдөр амь хохирогч эмэгтэй зочид буудалд 27 настай эрэгтэйн хамт үйлчлүүлж байсан аж. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байна.