Дөрвөн жилийн өмнө алга болсон охиныг олжээ
3 сарын 23, 2023
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жил сураггүй алга болсон охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, иргэн А нь Сүхбаатар аймагт амьдарч байхдаа буюу 4 жилийн өмнө хүүхдээ алдсан бөгөөд түүний хүүхдийг өргөж авах санал тавихад ээж нь зөвшөөрөөгүй тул хулгайлсан байж болзошгүй аж.

Уг хэргийн дараа А гэр бүлээрээ Дорноговь аймаг руу нүүсэн бөгөөд Сүхбаатар аймгийн цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жилийн турш тасралтгүй хайсны эцэст охины сургийг гаргаж, Сүхбаатар аймгаас олж, охиныг төрсөн ээж болох А-д нь хүлээлгэн өгөөд байгаа юм.

Хэргийн шалгалтын явцад хүн хулгайлсан хэргээр охиныг авч явсан этгээдэд хэрэг нээн шалгаж байгаа ч охины хойд эцэг нь хүнд өргүүлсэн байж болзошгүй нөхцөл мөн урьдчилсан байдлаар тогтоогджээ. Сураггүй болсон гэх охины хувьд одоо 7-8 орчим настай. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.