15 хүнээс коронавируст халдвар илэрчээ
4 сарын 25, 2022

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15 хүнээс коронавируст халдвар илэрчээ. Үүнээс 10 нь Улаанбаатарт, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас баралт бүртгэгдээгүй.