Гэр бүлийн маргааны улмаас таван давхрын цонхоор үсэрч амиа алджээ
3 сарын 29, 2023

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн өндрөөс үсэрсэн тухай дуудлага энэ сарын 28-ны 19:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.