Мэргэжлийн иогийн тэмцээн болно
6 сарын 19, 2018

 “Олон Улсын Иогийн Спортын Холбоо”-ны албан ёсны гишүүн “Монголын Мэргэжлийн Иогийн Спортын Холбоо”-ноос Монгол улсад анх удаа Иогийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 1-ны өдөр Шангри-Ла Спортс клубд зохион байгуулахаар болжээ.  Тэмцээн нь

·        Өсвөр нас

·        Насанд хүрэгч

·        Ахмад настан гэсэн ангиллаар болно.

Тэргүүн байрны ялагч нь эх орноо төлөөлөн 2018 оны тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.