Дрифт уралдааны зам ашиглалтад ороход ганц сар үлдлээ
6 сарын 19, 2018

    Монголын мэргэжлийн спорт авто машины холбооны залуус өөрсдийн санаачилгаар барьж буй дрифтийн шинэ замыг ирэх сард ашиглалтад оруулах гэж байна. Дрифт уралдааны замыг  туулах урт нь 800 орчим метр, 1300-1500 хүний суудалтайгаар төлөвлөж, Налайхын Кордокийн замын урд 100-150 метрийн зайд барьж байгаа юм. Ингэснээр шөнийн цагаар аюулгүйн тойргуудад дрифт хийж, иргэдийн амар тайван байдал алдагдуулдаг гэсэн гомдол тасарна.

    1980-аад оноос Япон улсад хөгжиж эхэлсэн дрифтийн спортыг дэлхийн олон сая залуус сонирхож манай улсад одоогоос найман жилийн өмнөөс хөгжөөд байгаа. Ийнхүү бусад орнуудын адилаар дрифтэд зориулсан тусгай замтай болж байгаа нь сайн хэрэг билээ.