Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна
4 сарын 17, 2023

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хурал үргэлжилж байна. 

Шүүх хуралдаан өнөө өглөө эхэлсэн ч нэг шүүгдэгч, нэг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр 13:30 цаг хүртэл түр хойшлуулсан юм. 

Тэгвэл ирц бүрдсэнээр шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд үргэлжлэв. 

"Гэрч н.Одбаяр, шүүгдэгч Б.Будхүү, “Ганхүдэр орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мандахбаяр болон Хөгжлийн Банкны төлөөлөгч, өмгөөлөгч н.Эрхэмбаяр нар хүрэлцэн ирсэн.

Ингэснээр хэрэгт шүүгдэгчээр оролцох хүмүүс бүрэн цуглаж, ирц бүрдсэн хэмээн шүүхийн зүгээс ойлгож байна" гэдгийг даргалагч шүүгч хэлэв.