Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг түр хойшлууллаа
6 сарын 20, 2018

Засгийн газраас  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Уг  хуулийн төсөл яаралтай дэгээр өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэхээр орж ирсэн хэдий ч С.Бямбацогт гишүүний саналаар түр хойшлууллаа.  Төслийн талаар Ш.Раднаасэд гишүүн “Төрийн албанд ажилладаг хүмүүсийг айх айдасгүй болгохоор хуулийн төсөл байна лээ. Засгийн газар хуулиа эргэж харах хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлож болохгүй. Засах шаардлагатай” гэсэн тайлбар хийсэн юм. Ингэснээр гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлгийг түр хойшлуулав.